Чойжин ламын сүм музей

VIII Богд гэгээний төрсөн дүү Лувсанхайдав нь олноо “Чойжин лам” хэмээн адцаршжээ. Дөрвөн настайдаа Монголд ирсэн түүнд Богд гэгээн 1904-1908 онд сүм байгуулж өгсөн байна. Тэр үеийн ёсоор уг сүмдээ нэр өгөхийг Манжийн Бадаргуулт төр хаанаас хүссэний хариуд “Өршөөлийг хөгжүүлсэн сүм” гэсэн нэр өгчээ.

Энэхүү сүм музей нь таван сүм, хүндэтгэлийн таван хаалганаас бүрдцэг. Махранзын, Өршөөлийг хөгжүүлэх гол сүм, зуугийн, Ядамын, Хотол чуулганы болон Энх Амгалангийн сүм гэсэн таван сүмтэй.

Сүмийн гол хаалганы дээр монгол, төвд, хятад, манжаар сүмийн нэрийг бичиж хадсан байдаг. Чойжин ламын сүмийг барих зардлыг Богдын сан болон ард иргэдээр гаргуулсан ба Богдын ордны уран барилгач Омбого зураг төслийг гаргажээ. Аймаг, хошуудаас шилдэг урчуудыг дайчлан ажиллуулсан аж. Сүмийн барилга, гадна дотор засал чимэглэлийн ажлыг нэг ч хадаас оролцуулалгүй углуургадан барьсан гэдэг. Сүмийг бүтээн босгоход монгол, хятад олон хүн оролцсон ч доторх бурхан тахилыг зөвхөн бурхан бүтээгч монгол лам нар л урлажээ. Чойжин ламын музейн сүмүүд нь хоёр давхар вааран дээвэртэй, алтадсан ганжиртай дөрвөн хошуу нуруун дээр бэлгэдлийн чанартай амьтдын дүрсүүд, ширмэн хонхнуудтай байна. Үүдэндээ боржин чулуун самбартай, түүн дээр нь арслан, бар, заан, бич, тавагтаи^дээ зэргийг сийлбэрлэжээ. Зургаан ширхэг луун зүмбэртэй, 16 ширхэг баганатай. Сүмүүдийг тойрсон хашаа нь 415 м урт юм. 1918 онд Чойжин ламыг өнгөрснөөс хойш 1936 онд хүртэл хурал хурдаг сүм байсныг 1938 онд хаасан. 1940 онд ШУХ-гийн мэдэлд өгч, 1942 онд Шашны түүхийн музей болгож, 1960-1961 онд Чойжин ламын сүмд их засвар хийсэн ба 1972 онд өнгө, будгийн, 1995 онд Зуугийн сүмийн дээврийн засварыг хийжээ. Сүмийг 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад, 1998 овд дахин хамгаалалтад авсан. Одоо тус музей нь улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалын жагсаалтад багтаад байгаа.Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэгдэх Д.Баасан лам 1990-ээд оны дундуур уг сүмийг авч уншлагатай болгох гэж оролдоод чадаагүй юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn