Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга болно

Нидерландын ерөнхий сайд Марк Рютте Хойд Атлантын эвсэл /НАТО/-ийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга болно хэмээн мэдээлж эхэллээ.

Марк Рюттегийн цорын ганц өрсөлдөгч, нэр дэвшигч Румыны ерөнхийлөгч Клаус Иоханнис ойрын хугацаанд нэрээ татахаа мэдэгдэнэ гэдгийг эх сурвалжууд баталжээ.

НАТО-ийн одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг шинэ ерөнхий нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт бараг дуусч байна гээд Марк Рюттег “хүчтэй нэр дэвшигч” хэмээн онцолжээ.

Марк Рютте саяхан Унгарын ерөнхий сайд Виктор Орбан, Словакийн ерөнхийлөгч Петер Пеллегрини нараас дэмжлэг авсан аж. Өмнө нь Унгар, Словак улсууд Марк Рюттег НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшихэд эсэргүүцэж байсан юм.

НАТО-ийн одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 2014 онд албан тушаалыг хүлээж авснаас хойш бүрэн эрхийн хугацаагаа хоёр удаа сунгасан. Түүний одоогийн бүрэн эрх энэ оны аравдугаар сард дуусна.

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг 32 гишүүн орон санал нэгтэй зөвшөөрч байж батлагдах ёстой юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn