Европарламентын сонгуульд нам нь ялагдсан Э.Макрон ерөнхийлөгчийн суудлаас огцрох хувилбарыг ч авч үзжээ

Францын ерөнхийлөгчийн ойрын эх сурвалжийн хэлснээр, төрийн тэргүүний огцрох нь “хориотой зүйл биш” аж. “Тийм ээ, өнөөдөр бид бүх хувилбарыг авч үзэх хэрэгтэй” гэж түүний үгнээс радио станц иш татан мэдээлэв.

Макрон таван жилийн бүрэн эрхийнхээ төгсгөлийг золиослоход бэлэн байна гэж  тэр бас онцлон тэмдэглэлээ.

Ерөнхийлөгчийг огцрох магадлал нь удахгүй болох сонгуулийг сүр дуулиантай болгож магадгүй гэж уг материалд тэмдэглэжээ. Өмнө нь Макрон Үндэсний ассамблейг тарааж, парламентын ээлжит бус сонгууль зохион байгуулахаа мэдэгдсэн.

Макроны Сэргэн мандалтын нам Европын парламентын төлөөх санал хураалтад ялагдсан тодорхой болсон.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn