Хэл зохиолын хүрээлэнгээс төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн гарын авлага гаргажээ. Уг гарын авлагын өмнөх үгэнд “Монгол бичиг бол Монголын түүх, соёл, мэдлэгийн санг олон үеийн турш өөртөө хадгалж шингээсэн хосгүй үнэт өв.
Монгол хүн бүр үндэсний үнэт зүйл болсон монгол бичгээ эрхэмлэн дээдлэх, ажил алба, төрийнүйл хэрэгтээ хэрэглэж олон зууны туршид уламжилж ирсэн бичиг соёлооөвлөн хадгалах, уламжлан залгамжлуулах нь ухамсарлавал зохих хариуцлагатай үүрэг юм. Ялангуяа нийтээр үндэснийхээ бичиг үсгээ өргөндэлгэр хэрэглэхэд төрийн албан хаагчдын үлгэрлэл, манлайлал, үүрэгнөлөө их билээ.2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11.1.2-т “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэндээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан байдаг. 1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I”, 2008-2015 онд “Монголбичгийн үндэсний хөтөлбөр II”-ыг тус тус хэрэгжүүлсэн. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I, II” хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн VI-IX ангид “Монгол бичиг” хичээлийг судалж, иргэний болон боловсролынбаримт бичгийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн үйлдэх, ном, сурахбичиг зохиох, хөрвүүлэх, түүх, соёлын бүтээлийг нийтийн хүртээл болгохзэрэг олон үр дүн гарчээ.
Гэвч “Бүх нийтэд монгол бичгийг сургах, нийтийн хэрэглээний бичиг болгох, хэрэглэх орчин бий болгох” зэрэг зорилтууд хангалтгүй хэрэгжиж ирэв. 2020 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөрIII”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Монгол хэлнийтухай хууль”-д зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болонүндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монголбичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино.
Төрийн албан хаагчдын эх хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэх, төрийналбан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид монгол бичигтшилжихэд монгол бичгийн гарын авлага, дүрмийн хураангуй, толь бичигч ухал хэрэгцээтэй байна. Ийм учраас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн“Монгол хэлний тухай хууль”-д заасан үүргийнхээ хүрээнд МОНЦАМЭагентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран төрийн албан хаагчдад зориулсан энэхүү монгол бичгийн гарын авлага”номыг бэлтгэв.Тус гарын авлагыг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” болон “Төрийналбан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр”-ийндагуу “Монгол бичгийн гарын авлага”, “Монгол бичиг заах аргын зөвлөмж”-ийг цувралаар бичиж боловсруулсан юм. Үүндээ монгол бичгийн дүрмийн гол онолын ойлголт, тулгуур ухагдахуунууд, практик хэрэглээний дүрмийгхураангуйлан багцалж, бүдүүвч зураг, схем, хүснэгтэд оруулж зүй тогтлыгнь хялбар таньж ашиглах бололцоог хэрэглэгчдэд олгох талыг чухалчланүзсэний зэрэгцээ ойлголтоо бататгах дадлага ажлыг орууллаа.
Мөн мэдлэгчадварыг хөгжүүлэхэд төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой үгхэллэг, нэр томьёо, холбоо үг, хоршоо үг, бичвэр эх, хууль, дүрэм, журмаас оруулж, “Чингисийн билиг сургаал”-аас шигтгээ болгон хавсаргав.
Энэ нь бичих чадвараас гадна унших чадвар, дадлыг хослуулан хөгжүүлэхэд хэрэгтэй билээ.Эл гарын авлага нь төрийн албан хаагчид төдийгүй монгол бичгээ сурч,хэрэглэх хүн бүхний зөв уншиж бичих, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэх,хэрэглээ болгох үйлсэд нэгэн адил зориулагдаж байна.Үндэсний бичиг үсэг түгэн дэлгэрч, өнө мөнх уламжлагдах болтугай! ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭНБД,доктор (Ph.D), дэд профессорО.Шинэбаяр” гэжээ.
Уг цахим гарын авлагыг эндээс үзэх боломжтой.