Лос Анжелесийн ойн түймэр зэрлэг амьтдын амьдрах орчинд аюул занал учруулав

Америкийн Лос-Анжелес хотын эргэн тойрны ой, хээрийн түймэрт зэрлэг амьтад өртөж байгаа талаарх сэтгэл өвдөм дүр зургийгNature Geography хуудаснаа нийтэлжээ.

Америкийн түүхэн дэх хамгийн их хор хохирол дагуулсан уг түймрийн улмаас хүн ам, эдийн засгаас гадна зэрлэг байгальд хэзээ ч нөхөгдөшгүй гарз тохиож байгааг судлаачид тэмдэглэжээ.

АНУ-ын Калифорниа муж нь  ой мод, бэлчээрт тал, уулс, цөл,   далайн эрэг орчмын амьдрах орчинтой,  АНУ-даа биологийн төрөл зүйлээр хамгийн баялаг газар нутаг ажээ.

Тус бүс нутаг гүрвэл, могойн популяциараа алдартай.   Америкийн хар баавгай, саарал чоно,саарал үнэг, буга, хандгай, хэрэм, минж, булга, харх, халиу, төрөл бүрийн могой хэвлээр явагч олонтой.

Лос-Анжелес мужийн Байгалийн түүхийн музейн зэрлэг ан амьтдын биологич Мигель Орденьяна “түлэгдэлт, утаа нь амьтдын  амьдрах орчинд заналхийлж байна. Цаашдаа   амьтдын популяцид үзүүлэх урт хугацааны нөлөөлөл нь бүр ч хүнд байх болно” хэмээн ярьжээ.

“Тэд ямар нэг шалтгаанаар энэ газар нутгийг сонгосон. Түймрээс зугатсан амьтад цаашид шинэ газартаа дасан зохицохоос эхлээд олон саад бэрхшээл учирна” хэмээн мөн ярьжээ.

Сарьсан багваахай зэрэг хотын орчинд дасан зохицсон амьтад хүртэл мод, дээвэр, хурдны замын доогуурх гарц зэрэг хязгаарлагдмал хоргодох байраа алдаж байна. “Тийм ээ, тэд нисч чадна, гэхдээ хаашаа нисэх вэ ?” гэж биолиогич хэлжээ.

 

Эх сурвалж:theanimalreader.com

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn