“Хад бүхэн хайрхан, бут бүхэн бурхан”

Монголчууд Төв Азийн тэгш өндөрлөгт, эрс тэс дөрвөн улиралтай нөхцөлд дөрвөн зүсэм, таван хошуу малыг адгуулан маллахдаа олон төрөл зүйлийн мэдлэг, ухааныг бий болгон, уламжлуулж ирсэн байна. Эдгээрийн нэг нь, магадгүй суурь  нь байгаль хамгаалах уламжлалт соёл юм.

Байгалийн нөөцийг барагдуулахгүй, байгалийн ааш аягийг танин мэдсэний үндсэн дээр аж ахуйгаа хөтөлж явуулаад байна гэсэн үг. Энэ мэдлэгийн цогц нь шүтлэг бишрэл, бэлгэдлийн гэхээсээ гадна маш прагматик шинжтэй. Монгол хүн бол тэнгэр харж л малаа бэлчээх нь байна шүү дээ,тиймээ. Салхитай байна уу, хуртай байна уу гэдгийг тэнгэрээрээ шинждэг байсан.

Мал аж ахуйтай холбоотой байгаль хамгаалах соёлын хамгийн анхан шатны жишээ гэвэл бэлчээрийн хуваарь. Нүүдэлчид бол жилийн дөрвөн улиралд хөдөлгөөн хийгээд тухайн газар нутагт бэлчээрийн талхлагдал үүсгэхгүй байна гэсэн үг шүү дээ. Мэдээж энэ нь малтайгаа холбогдоно. Мал хаашаа бэлчмээр байна, тэр аяыг нь малчин хүн ойлгож байж бэлчээр нутгаа сэлгэнэ.

Тэр бүхэн явсаар журамлагдаад тогтолцоотой болчихсон. Хаврын бэлчээр, намрын бэлчээр, чөдөртэй морины бэлчээр, морь тавьдаг газар гэх мэт. Энэ хуваарь бол цаанаа байгалиа хамгаалж ирсэн хэлбэр.

-Монгол хүн байгалийг амьдчилж үзэж ирсэн. Хад бүхэн хайрхан, бут бүхэн бурхан юм байна гэж үзэж ирсэн. Ялангуяа модлог, бутлагийн зүйлийг авч болдог газартай, авч болдог цагтай, эсрэгээр авч болдоггүй газартай байсан. Энэ бол хэдэн мянган жилийн турш үеэс үед, үрээс үрд уламжлагдаж ирсэн журам.

Байгаль хамгаалах уламжлалт соёлын тухай дэлгэрэнгүй ярилцлагыг үзнэ үү.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn