Төрсний гэрчилгээний хавтас яагаад хаягдсаныг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 11-р сарын 19-ний өдөр Цагаан давааны хогийн цэг дээр олон тооны төрсний гэрчилгээ хаясан иргэдийн бичлэг цацагдсан. Уг бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас БЗД-ийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэг дээр шуурхай шалгалтын ажиллагааг явуулахад дотроо ямар нэгэн бичиглэлгүй “Төрсний гэрчилгээ” гэсэн нэр бүхий 142 ширхэг хавтас олджээ. Тэдгээр хавтасыг  хураан авч шинжилгээнд хүргүүлж шалгалт хийж байгаа аж.

Харин УБЕГ-ын мэдээлснээр, дээрх хаягдсан гэх төрсний гэрчилгээний хавтас  2012-2020 оны хооронд   ашиглагдаж байжээ.  2020 онд Хууль зүйн сайдын тушаалаар тухайн гэрчилгээний хавтасны загварт  өөрчлөлт оруулж, хэмжээг нь багасгасан байна.  Тухайн онуудад хэрэглэгдэж байсан хавтас нь 210х297 см хэмжээтэй байсан бол шинэчилсэн гэрчилгээ нь 145х105 хэмжээтэй жижиг загвар гэнэ.

2012-2020 оны хооронд  буюу найман жилийн хугацаанд нийтдээ   долоо, найман компани 70-80 мянган хавтасыг Улсын бүртгэлийн газар нийлүүлжээ. Тэгэхдээ нэгжийн үнэ нь 800-1000 төгрөгийн үнэтэй байсан гэнэ. Эдгээр компаниудын мэдээллийн жагсаалтыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn