Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт төсвөө дайнтай орнуудын дайтай болгож чадав уу?

Ирэх оны улсын төсвийн анхны хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт салбарынхаа төсвийг голж, Монгол Улс ДНБ-ийхээ 0.6-0.7 хувийг л Батлан хамгаалах салбарт зарцуулдаг. Гэтэл дэлхийн улсууд хамгийн багадаа 2 хувь, цаашлаад Израйл,Орос улсууд 10,15 хувийг зарцуулж байна хэмээн ярьж байв.
Тэгвэл өчигдөр Улсын төсвийн 2 дахь хэлэлцүүлгийн үеэр тэрээр Сангийн яаманд нөхцөл байдлаа тавьж,хөрөнгө бага зэрэг нэмэгдүүлсэн хэмээн хэлжээ.
Ингээд хамгийн их төсөв хуваарилуулсан 10 сайдаас 7-рт орж ирсэн байна.
Батлан хамгаалахын салбар ирэх жил 833 тэрбум 371 сая төгрөг захиран зарцуулах юм байна. Энэ нь Шадар сайдын төсвөөс нэг дахин их, Эрчим хүчний сайдынхаас 518 тэрбум төгрөгөөр их. Гадаад харилцааны сайдаас гурав дахин их. Өрсөлдөөний асуудал эрхэлсэн шадар сайдаас 100 дахин их байгааг Eguur.mn сайтад бичжээ.
Ирэх оны батлан хамгаалахын төсөв 2024 оныхоос 813 тэрбумаар их байгаа ажээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn