Сэлбэ дэд төв барих газарт нэг айлын хашаа,байшинг 175 сая төгрөгөөр үнэлж авч байгаа аж

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сэлбэ дэд төвтэй залгаа 1008 айлын орон сууцны хорооллыг Нийслэлийн орон сууцын фондод шилжүүлэх, хэлэлцээр хийх асуудлыг шийдвэрлэжээ.

Удахгүй айлуудтай хэлэлцээр хийх, батламж гардуулах ажиллагаа эхлэх аж.  Бүсчлэлд тусгагдсан   Ногоон нуур, Дэнжийн мянга, МҮОНРТ орчмын 1008 айл өрхөд батламж өгөх ажээ. Ингэснээр иргэдийн хашаа, байшинг хөндлөгийн үнэлгээгээр үнэлүүлж, батламж өгөх аж.

Одоогоор 1008 айлын орон сууц БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар баригдаад дуусч байгаа аж.

Хотын Засаг дарга Х.Нямбаатарын хэлснээр, Сэлбэ дэд төв дээр чөлөөлөгдөж буй газруудад дунджаар 400мкв-тай 40 орчим мкв байшинтай айлуудын хашаа, байшинг  175 сая төгрөгөөр үнэлж авч байгаа аж.

  Харин Сэлбэ дэд төвийн 12 мянган айлын орон сууцанд Чингэлтэй дүүргийн Хайлааст, Сүхбаатар дүүргийн Таван буудал, Баянзүрх дүүргийн Дарь эх орчмын айлууд хамрагдаж байгаа бөгөөд  чөлөөлөгдсөн  701 га газрыг  50 мянган айлын орон сууц барих компаниудад арилжина. Газрынхаа төлбөрт авсан барилгаар дараагийн газруудыг чөлөөлөх бөгөөд    Ногооннуур орчмын айлууд хамрагдах аж.

Мөн Ханын материал 9.8 га газрыг чөлөөлөх ажил эхэлсэн. Ханын материал, Баянхошуунд 8 мянган айлын орон сууц баригдана. Шар хаданд орон сууцны хороолол босгох төлөвлөлтийн ажил үргэлжилж байгаа ажээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn