П.Наранбаяр: Их, дээд сургуулиа 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн  хүмүүсийг багшаар ажиллаач гэж урьж байгаа

 Дээд боловсролтой хүнд багшлах заах арга зүйг 45 хоногийн курсээр сургаад, багшийн дутагдлыг нөхөх Боловсролын яамны шийдвэр гарсан.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, багшийн хомсдолыг нөхөх зорилготой энэ журмаар хими, физик, биологи, технологи, англи хэл, математик гэсэн мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулиудыг 2.7 буюу 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн   хүмүүсийг заах аргад суралцаад багшаар ажиллахыг урьж байгаа гэв. Зүгээр нэг гудамжинд явж байгаа хүнийг багшаар ажиллуулахгүй гэдгээ нэмж тодотголоо. Гэхдээ эдгээр хүмүүст багшийн диплом олгохгүй, багшлах эрх л олгож байгаа гэнэ.

Өнөөдөр 4200 багшийн сул орон тоо байгаа ажээ.

Багшийн дутагдалтайгаас болоод багшийн сонгон шалгаруулалт гэж байхгүй болсныг сургуулийн захирлууд учирлаж байгаа гэнэ. Дээр нь академик мэдлэг, ур чадваргүйдэл бий болжээ. Иймээс академик мэдлэг, ур чадварыг боловсролын салбарт шингээх зорилго тавьсан байна.

Энэ шийдвэр хэрэгжсэнээр багшийн ачаалал буурах, хичээлээ чанартай заах нөхцөл бүрдэнэ гэв.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn