Д.Амарбаясгалан: Маргааш улс төрийн намуудтай ярилцаж, хамтарсан Засгийн газар байгуулах эсэх шийдэгдэнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МАН хамтарсан Засгийн газар байгуулах асуудал яригдсан эсэх талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Одоогоор албан ёсоор хэлэлцэж, ярьсан зүйл байхгүй байна. Эхлээд УИХ байгуулагдана. Их хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлиг гарч, маргааш 10:00 цагаас анхдугаар чуулган хуралдана. Гишүүдийнхээ тангарагийг өргүүлнэ, намын бүлэг, байнгын хороодоо байгуулах ажил үргэлжилнэ.

Тэрний ард Засгийн газрын бүрэлдэхүүн яригдана.

Энэ сонгуулийн тогтолцоо өөрөө олон намын оролцоог хангахад чиглэсэн тогтолцоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, батлуулах үедээ цаашдаа зөвшилцлийн парламент бий болно, төрийн тогтвортой байдал, улс орны хөгжлийг илүүд үзнэ гэж үзэл баримтлал дээр хийж байсан.

Цаашдаа парламент илүү зөвшилцлийнх байх, төр засаг улс төржилтөөс илүү бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг авч ирэх боломжоо нэн түрүүнд тавих ёстой.

Маргааш парламент байгуулагдсаны дараа удирдах бүрэлдэхүүн хуралдаж, улс төрийн намуудтай уулзалт хийж ярилцсаны эцэст хамтарсан Засгийн газар байгуулагдах эсэх шийдэгдэнэ.

Одоогоор УЗ-ын хурлын тов зарлагдаагүй байна” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn