Өнөө өглөө БНСУ-ын ерөнхий сайд Хан Док Су төрийн зөвлөлийн хурлыг даргалан хуралдуулжээ. Хурал дээр Хан Док Су өчигдөр БНСУ-ын батерейны үйлдвэрийн гал түймэрийн ослын улмаас нас барагсад болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, БНСУ-ын засгийн газар холбогдох улс орнуудтай нягт хамтран ажиллаж, шархадсан хүмүүсийг эмчилж, шалтгааныг сайтар нягтлан шалгаж, түүнчлэн дараагийн ажлыг сайтар зохицуулахын тулд бүх хүчин чармайлт гаргана гэжээ.
БНСУ-ын Кёнги мужийн Хвасон хотод буй баттерейны нэгэн үйлдвэрт 24-ний өдөр гал түймэр гарч, одоогийн байдлаар ослын улмаас 22 хүн нас барж, 8 хүн бэртэж, 1 хүн сураггүй алга болжээ. Амь үрэгдэгсдийн дунд Хятадын 17 иргэн байгаа нь анх тогтоогдсон бөгөөд нарийн тоог нэмж баталгаажуулах шаардлагатай гэж БНСУ мэдэгдэв.