Хүүхэд хүчирхийлэгчийг мэс заслын аргаар хөнгөлдөг Америкийн анхны мужаар Луизиана тодорлоо

Хүүхэд хүчирхийлэгчийг мэс заслын аргаар хөнгөлөх хуулийн заалт АНУ-ын Луизиана мужид батлагджээ.
Үүнээс өмнө Чех, Нигери зэрэг улсуудад ийм хууль хэрэгжиж ирсэн бөгөөд дээрх тохиолдол нь Америкт анхных гэнэ.
Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах, сэргийлэх зорилготой уг хууль ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих ажээ. Хуулийн уг заалт нь 13 нас хүртэлх хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд хамаатай ажээ.
Гэхдээ уг хуулийг эсэргүүцэгчид олон байгаа аж. Тэд Америкийн Үндсэн хуулийн бус “гаж” шийдвэр гэж үзэж байгаа аж.
Одоо Луизиана мужийн шоронд ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн 2,224 хүн хоригдож байгаа. Гэхдээ хууль наймдугаар сарын 1-нээс хойш гэмт хэрэг үйлдсэн хүмүүст үйлчлэх юм байна.
Хүүхэд хүчирхийлэгчийн  тестостерон дааврын ялгарлыг зогсоох үйлчилгээтэй эм уулгах замаар хүний бэлгийн дур хүслийг бууруулах шийтгэл Америкийн зарим мужид үйлчилдэг  байна.

Эх сурвалж: The independent

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn