Т.Баярхүү:Дундговьд 300 хонь осгосон мэдээлэл ирсэн

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл хийлээ.

Үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах шуурхай штабуудыг тавдугаар сараас эхлэн байгуулжээ.

Улсын хэмжээнд ОБЕГ-ын шуурхай штаб болон 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн шуурхай штабуудыг ажиллуулж бэлэн байдлыг хангаж байгаа аж.

Түүний мэдээлснээр,үргэлжлэн  орж буй хүйтэн борооны улмаас Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ноосолсон 300 орчим хонь осгосон гэх мэдээлэл иржээ.

Нийслэлд нийтийн эзэмшлийн 21 байршилд их хэмжээний ус тогтсон байна. Үүнээс долоон байршилд ус соруулах арга хэмжээг авчээ.

 

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn