Солонготын давааны 11.66 км авто зам хатуу хучилттай болно

Солонготын давааны 11.66 км авто замыг хатуу хучилттай болгохоор зураг төслийг боловсруулж эхэлжээ. Нийслэлээс 733 гаруй км зайд орших уг даваагаар ихэвчлэн Увс, Завхан аймгийн иргэд зорчдог.

Тус зам тавигдсанаар Завхан аймгийн Тэлмэн нуураар аялж, нутгийнхаа байгалийн сайханд ая тухтай, аюулгүй зорчих, зугаалах нөхцөл бүрдэж, улмаар аялал жуулчлал хөгжиж, ард иргэдийн орлого нэмэгдэх боломж бүрдэх аж.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn