УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн, батлав.
Ийнхүү Алдарт эхийн I зэргийн одонг дагалдуулан 400 мянга, II зэргийн одонд 200 мянган төгрөгийн урамшуулал олгодог боллоо.
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн, батлав.
Энэхүү хуулийн өөрчлөлтөд олимп, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд тэдэнд олгодог мөнгөн шагнал, урамшууллыг түр түдгэлзүүлэх тухай заалтыг оруулжээ.
Ингэхдээ түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах юм байна.