Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг ууланд авч явснаас хоёр нь эндсэн харамсалтай хэрэг гарсан хэмээн нэгэн иргэн цахим хуудастаа бичжээ.
Уг хэрэг тавдугаар сарын 28-ны өдөр гарсан байна.
Тавдугаар сургуулийн зүгээс “Дээрх харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Бусдын сэтгэл зүй, эрүүл мэндтэй холбогдох асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн мэдээлэл өгсөн бол Цагдаагийн байгууллагаас “Даланзадгад суманд 7 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд машины арын суудалд зорчиж явахад том оврын машин мөргөж, амиа алдсан хэрэг бүртгэгдсэн” гэжээ.
Эх сурвалж: Ubn.mn