УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаагаар саатуулсан талаар АТГ-аас мэдээлэл өгөв.
АТГ-аас өчигдөр/2024.05.28/ УИХ-ын гишүүн асан этгээдийн орон байр болон бусад объектуудад нэгжлэг хийж, улмаар Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэн 48 цагийн хугацаагаар баривчилсан.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, гадаад улс орнуудад үл хөдлөх хөрөнгө бий болгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
Мөн авсан лицензүүд нь хууль бусаар авсан байж болзошгүй хэмээн ТЕГ-наас ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн албатай хамтран шалгаж байна.