Уржигдар буюу тавдугаар сарын 19-нд Зэвсэгт хүчний тоот дугаар ангийн 21 настай алба хаагч Б 17 настай охиныг хүчиндсэн байж болзошгүй хэрэг гарчээ.
Тухайн этгээдийг баривчлан, Эрүүгийн хуулийн 12.1 дэх зүйлчлэлээр БГД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж эхэлсэн байна.
12.1 дүгээр зүйлд:
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.