2024 оны нэгдүгээр улирлын байдлаар Цагдаагийн байгууллагад “тээврийн хэрэгсэл хулгайлагдлаа” гэсэн 271 дуудлага бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж дуудлага буцаагдсан 109 дуудлага байна.
Зарим иргэд тээврийн хэрэгслээ байрлуулсан газраа олохгүй, зогсоол андуурсан, ах дүү нь хэлэхгүй унаад явчихсан тохиолдлууд байдаг байна. Мөн ББСБ-ууд зээлийн барьцаандаа авч явах тохиолдлууд байна гэлээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт түлхүүрээр онгойлгодог, он хуучинтай тээврийн хэрэгслүүд ихэвчлэн өртөж байгаа Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Мөн дэлгүүр, ТҮЦ-ний үүдэнд асаалттай орхингуут, унаж явах тохиолдлууд гарчээ. Харамсалтай нь, энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд ихэвчлэн холбогдож байна.
Жишээлбэл, тавдугаар сарын 13-нд БЗД-ийн 37-р хорооноос Тоёота Приус-41 маркийн автомашин хулгайд алдагдсан дуудлагыг шалгахад 12-14 настай эрэгтэй хүүхдүүд бүлэглэн хулгайлсан байжээ. Тиймээс эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.