ЦАГААН СУВАРГЫН НӨӨЦИЙГ ТОГТООСОН АХМАД ГЕОЛОГИЧИД ҮХЭЭГҮЙ АМЬД БАЙГАА!

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Цагаан суваргын ордын нөөцийг улс тогтоогоогүй, “МАК”-ийнхан өөрсдөө тогтоосон гэх зүйл ярив. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон 400 орчим ордын лицензийг төрд эргүүлэн авна.Тэр дундаа Цагаан суваргын лицензийг төрд авч,ашгаа хуваалцана” гэж ярьсан нь Н.Номтойбаярын уурыг хүргэжээ. Мэдээж хулгайлж,луйвардаж авсан байна уу хамаагүй нэгэнт Цагаан суварга Номтойбаярын гэр бүлийнх,тэгээд өмчийг нь авна гэхээр уурлах нь зөв.Гэхдээ Н.Номтойбаяр уурлалаа уурлалаа гэхэд Цагаан суваргын ордын нөөцийг нь тогтоогоод улсад хүлээлгэн өгсөн ахмад геологич Б.Хурц, Ц.Цэнд-Аюуш нар амьд сэрүүн байхад “Бид нөөцийг нь тогтоосон” гэх нь арай л увайгүй юм.

Социализмын үед Цагаан суваргын ордыг илрүүлэхэд Монголын анхны геологичдын нэг Б.Хурц,дараа нь дандаа Монгол геологичдоос бүрдсэн баг ажиллахад “Зэсийн Цэнд-Аюуш” хэмээн салбартаа хүндлэгдсэн ахмад геологич Ц.Цэнд-Аюуш гуай ажиллаж,нөөцийг тогтоон улсад хүлээлгэн өгч байснаа ЭНД ярьжээ. Тэгэхээр хийсэн ажилтай, хэлэх үгтэй ахмадууд амьд сэрүүн байхад ард түмний баялгийг луйвардаж авсан Н.Номтойбаяр илүү увайгүйгээ батлах гээд байх шаардлагагүй юм.

Тэрбээр хувийн өмчийг хурааж аваад социализм байгуулах гэж байгаа юм бол Монголын төрд зүтгээд байх шаардлагагүй хэмээн уурсжээ. Байгалийн баялаг ард түмнийх байх Үндсэн хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа юм бол тэр баялгийнхаа үр шимийг ард түмэнтэй хуваалцья гэж байгаа нь шударга явдал. Тэгээд ч Н.Номтойбаярыг Монголын төрд хэрхэн яаж зүтгэж байгааг хүн бүр мэдэж байгаа. Н.Номтойбаяр Монголын төрд зүтгэхээ байчихвал харин ч зүгээр байх.

ТӨР ЗӨВХӨН ЦАГААН СУВАРГААС БИШ НАРИЙН СУХАЙТААС Ч ХУВЬ ХҮРТЭХ ЁСТОЙ

МАК компани Цагаан суваргаас гадна 2007 онд УИХ-аас баталсан Монгол улсын стратегийн ордын жагсаалтад багтсан Нарийн сухайтын ордыг ч эзэмшдэг. Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь Нарийн сухайтын нүүрсний орд дээр Ц.Элбэгдоржийн Засгийн газар 2005-2015 онд 10 жилийн хугацаатай ашиглах Тогтвортой байдлын гэрээг МАК-тай байгуулжээ. Энэ гэрээгээр эхний 5 жилд татвараас чөлөөлөгдөж, дараагийн 5 жилд 50 хувиар… CLICK TO TWEETТухайн үед Ц.Элбэгдорж Их Тэнгэрт сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “ Нарийн Сухайт бол Оюутолгойн хажууд харьцуулах юм бол сагсны бөмбөгийг одон бөмбөгтэй зэрэгцүүлэхэд ямар байх вэ тийм хэмжээний л жижиг орд гэж тайлбарлаж” байв.МАК эхний стратегийн ордоо ингэж авсан бол Цагаан суваргыг 2014 онд төрөөс салгаж, 100 хувь дангаар эзэмших эрхтэй болсон билээ.

ЦАГААН СУВАРГЫН ОРД МАК-Т ОЧСОН ТҮҮХ

Цагаан суваргын орд МАК-т очих үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байж, АН засгийн эрх барьж байсан үе. Тухайн үеийн Засгийн газар Цагаан суваргын 34 хувийг төр эзэмших хуулийн төслийг оруулж ирсэн ч УИХ-аас томилсон ажлын хэсэг төрөөс 350 сая ам.доллар гарган байж Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж дүгнэн,улмаар УИХ уг дүгнэлтийг үндэслэн МАК-д 100 хувь эзэмшүүлсэн билээ. Ингэж төр Цагаан суваргаас хувь хүртэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг гаргахад өдгөөгийн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-д Ховд аймгаас сонгогдсон Д.Батцогт нар идэвхтэй зүтгэсэн нь хэвлэлийн хуудсанд хадгалагдан үлджээ. CLICK TO TWEETХарин тэр үед Цагаан суваргад төрийн эзэмшил байх хэрэггүй гэдэг тогтоолд гарын үсэг зурсан хүн нь тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд. Харин одоо тэр буруугаа ухаарсан уу,улстөр нэг талд гарсанд уу,ямартай ч тийм шийдвэр гаргах ёсгүй байснаа ухаарсан бололтой.

Тэр үед Цагаан суваргад төр хувь эзэмшилгүй болсон нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн тухайн үеийн УИХ-ын дэд дарга Л.Цог Цэцэд хандаж байв. Гэвч Цэц уг асуудлыг Үндс эн хууль зөрчөөгүй гэж дүгнээд УИХ ч түүнийг нь хүлээн зөвшөөрөөд дуусч байлаа.

2015 ОНД УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН ЦАГААН СУВАРГЫГ МАК ГАНЦААРАА АВАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙЖЭЭ

Цэцийн дүгнэлтийг 2015 онд УИХ хэлэлцэх үед гишүүн Ж.Батзандан “УИХ ард түмний өмчийг Б.Нямтайшир, Н.Номтойбаяр хоёрт өгөх шийдвэрийг гаргасан. Та хоёрт аз, жаргал хүсье. Идээд цадаарай. Монголын баялгаар бага тоглоорой гэж хэлье. Улстөрчдийн моорог болсон Н.Жанцан, н.Амарсанаа нарыг Цэцээс зайлуулах цаг болсон. Цагаан суваргын ордоо хэдхэн төгрөгөөр үнэлээд цөөхөн хүнд өгснийг УИХ шийдэрээ хүчингүй болгож залруулах боломжтой. Миний бие уг шийдвэрийг хүчингүй болгохоор ажиллана. Газрын доод баялаг ард түмний өмч юм байна. Ард түмний өмчийг ингэж хувийн компанид өгч болохгүй. Улс энэ ордыг илрүүлэх гэж найман жил хайгуул хийсэн” хэмээн хэлж байжээ. Харин тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ Их хурал дээр очоод л 34 хувь нь нойл болж гарч ирсэн” хэмээн ярьжээ. Мөн Номтойбаярын аав Нямтайширийг тагнуулд ажиллаж байхдаа мэдээлэлтэй болсон,дараа нь хоёр хүүгээ тагнуулд ажиллуулж их юм янзлуулсан хэмээн ярьжээ.
Оюун ГАНХУЯГ

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn