Иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өчигдөрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Үүнд аравдугаар 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлсэн баримтууд хамаарч байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөгийн буцаан олголт шилжсэн байна.

Иргэн та “И-баримт” аппликейшн ашиглан НӨАТ-ын буцаан олголтоос татвар, хураамжаа төлөх боломжтой билээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn