Ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй нойтон цас орно

Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээгээр, өнөөдөр  баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд буюу маргааш төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn