Өнөө шөнөөс эхлэн нойтон цас орж, цасан шуурга шуурна

Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээгээр өнөө шөнөөс эхлэн 21 хүртэл баруун, төв болон цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Ирэх шөнө буюу 18-19-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын нутаг, 19-ний өдөр Завханы өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn