Н.Учрал сонгогчидтойгоо “ивээгч” мэт харьцсанд хүмүүс дургүйцэв

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сүхбаатар дүүргийн 580 иргэнд “Сайн Учрал” сангаасаа мөнгө гарган, БНСУ-ын эмч мэргэжилтнүүдтэй хамтран харааг нь шалгаж, улмаар шил хийлгэж өгчээ.

Тэгээд бүр өөрийн гараар зүүж өгөв.

Өмнө нь 1580 хүнд шил хийлгэж өгсөн гэнэ.

Энэ үйлдэл зарим хүнд сайн үйлс мэт санагдах байх.

Гэхдээ ардчилсан тогтолцооны улстөрд сонгогчидтойгоо ийнхүү “ивээгч” ба “ивээгдэгч” харилцаагаар харилцах нь ёс зүйгүй үйлдэл гэж үздэг.

Иргэд нүдний эмчид үзүүлж, нүдний шилээ ч авч зүүж чадахгүй байгаа бол 1)т, эрүүл мэндийн боловсролгүй, 2)т, тийм санхүүгийн чадамжгүй байна гэсэн үг.

Энэ хоёрыг иргэдэд бий болгох нь төрийн үүрэг, хариуцлагын асуудал юм.

Төр энэ үүргээ биелүүлээгүй хэрнээ төрийн өндөр албан тушаалтан нь ивээгч дүр эсгэж үнэгүй юм өгөөд, хариуд нь ядуу иргэдээсээ санал авч сонгогдоод байх нь шударга ёсонд ч нийцэхгүй билээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn