А.Отгонбаатарыг бусдыг заналхийлсэн хэргээр шалгаж байна

Өчигдөр “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярыг хэвлэлийн хурал хийж байхад нь өндөг шидсэн. Тэрээр 45 хоногийн курсээр багшлах эрх олгох сайдын бодлогыг эсэргүүцэхдээ сошиал сүлжээгээрээ “Наранбаярыг яамтай нь хамт шатаана”, “Буунд эрх чөлөө, шударга ёс тогтдог гэдэг Еврейчүүдийн үг бий” гэх мэтээр заналхийлсэн.
Эдгээр үйлдэлд нь А.Отгонбаатарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Өндөг шидсэн нь улстөрийн акц гэж бодоход заналхийлсэн хэрэг нь Эрүүгийн хуулиар ял шийтгэлийн заалттай юм.
Эрүүгийн хуулийн 13.5 дахь заалтад “Заналхийлэх” гэмт хэргийг зүйлчилсэн бөгөөд “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn