Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг албажууллаа
МАН, АН, ХҮН намуудын хамтарсан Засгийн газар “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг байгуулсан. Уг гэрээнд хөгжлийг хурдасгах 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас уг 14 мега төслийг хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарчээ.
Эдгээр нь дараах 14 мега төсөл юм.
- “Гашуунсухайт-Ганцмод”,“Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төсөл
- Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц төсөл
- .Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц төсөл
- Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц төсөл
- Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр төсөл
- Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам төсөл
- Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам төсөл
- Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц төсөл
- Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор төсөл
- Зэс боловсруулах цогцолбор
- Гангийн үйлдвэр
- Газрын тос боловсруулах цогцолбор
- Оюу толгой төсөлд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэр
- Үндэсний хиймэл дагуул
Дээрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд хүргэж, инфляцыг нэг оронтой тоонд барина. Мөн зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн төлөвлөж байгаа юм.