БНХАУ-ын дэд дарга Хань Жөнь айлчлал эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлал хийхээр өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд дарга Ван Чиншань айлчилж байсан билээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр талууд хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn