Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 11-нд болно.
Өчигдрөөс буюу 8-р сарын 27-ноос эхлэн нам, эвслүүдийн нэр дэвшүүлэлт эхэлсэн. Хуульд зааснаар Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Энэ хугацаа нь наймдугаар сарын 27-ноос эхэлж, есдүгээр сарын 2-ноор дуусгавар болох юм. Нам, эвсэл нь хуульд зааснаар, орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 6 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 7 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлсэн байх ёстой ажээ.