Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, баг бүрэлдэхүүнээрээ медальт байрт шалгарчээ.
- Б.Номин-Ундрах мөнгөн медаль (Орчлон сургууль, 11-р анги)
- А.Амартүвшин хүрэл медаль (Орчлон сургууль, 11-р анги),
- Б.Эрмүүнболд хүрэл медаль (Шинэ монгол Харүмафүжи сургууль, 12-р анги)
- М.Одгэрэл хүрэл медаль (Бага тэнгэр сургууль, 10-р анги) тус тус хүртлээ.
Дасгалжуулагчдын багт Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС), Д.Бамбар (АХШУТИС) багш нар ажиллажээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар