Дэлхий болон Ази тивийн аварга ОУХМ, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү олимпоос мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү тэрээр ердөө дөрвөн сарын хугацаанд тив, дэлхий, олимпын медальт болов:
-2024.04 сар: Ази тивийн аварга
-2024.05 сар: Дэлхийн аварга
-2024.07 сар: Олимпын мөнгөн медалийн эзэн боллоо
Б.Баасанхүү аваргын төлөө Японы тамирчин Цунода Нацумитай хүч тэнцүү өрсөлдөж, мөнгөн медальийн эзэн болсон юм.
Тэрбээр өөрийг нь дэмжсэн хүн бүрт баярласан сэтгэлээ илэрхийлжээ.