Маргааш, нөгөөдөр нийт нутгаар усархаг бороо орно

Долдугаар сарын 11,12-нд нийт нутгаар усархаг бороо орохыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Маргааш өдөр буюу 7-р сарын 11-ний өдөр Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсэг буюу аялал жуулчлалын гол газруудаар ахиухан хэмжээний бороо /12 цагт 15-49мм/ орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +28…+30 градус дулаан байна.
Түүнчлэн 11-нд Завханы зүүн, Булганы баруун хэсгээр, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn