УИХ өнөөдөр Байнгын хороодын дарга нарыг батлахаар болоод байгаа. Тиймээс дараах Байнгын хороод хуралдлаа.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг тус байнгын хорооны даргаар сонголоо.
Мөн УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бейсенийг сонгохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаан мөн болж УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжээд байна.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энхнасанг сонгохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг сонгохыг дэмжсэнээр эцэслэн батлагдана.