НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Украины мөргөлдөөн Орос, Хятад, Хойд Солонгос, Иран улсууд хэр нягт холбоотой болохыг харуулж байна гэлээ. Тэрбээр Хятадыг “Оросын Украины эсрэг түрэмгийллийн гол зохион байгуулагч” гэлээ.
“Хятад-ын дарга Ши, Ерөнхийлөгч Путин, тэд бүгд НАТО болон АНУ-ыг Украинд бүтэлгүйтүүлэхийг хүсч байна. Мөн Украинд Путин ялалт байгуулбал Ерөнхийлөгч Путин төдийгүй Ши Жиньпинд урам зориг өгөх болно. Японы Ерөнхий сайдын хэлснээр өнөөдөр Украинд болж байгаа зүйл маргааш Азид тохиолдож болно” гэж Йенс Столтенберг CBS News телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ноён Столтенберг нэмж хэлэхдээ, Хятадтай тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд АНУ-д НАТО хэрэгтэй байна. НАТО нь 30 гаруй холбоотонтой бөгөөд нийт ДНБ нь дэлхийн ДНБ-ий 50 хувиас давж байгаа тул эвсэл энэ асуудлыг шийдвэрлэх чадвартай гэдгийг тэрээр мөн онцолжээ.
7-р сарын эхээр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ, тус холбоо Хятадад үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхийн тулд Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бодолтой байна. Бээжин хариуд нь тус холбооны ийм мэдэгдлийг шүүмжилж, Ази, Номхон далайн бүс нутагт эрх ашгаа хамгаалах бодолтой байгаагаа зарлаад байна.