Нийслэлийн Засаг даргын орлогчоор Л.Хосбаяр, Н.Мандуул нарыг томилно

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан О.Номинчимэг, П.Сайнзориг нар УИХ-ын гишүүн болсон тул чөлөөлөгдөхөөр болж орных нь хүмүүсийг томилох ёстой болжээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор Нийслэлийн тамгын газрын дарга Л.Хосбаярыг томилох бол хоёр дахь орлогчоор нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Мандуулыг томилох талаар ярьж байгаа аж.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn