Ардчилсан намын бүлэг хуралдаж Эвслийн Засгийн газарт орохгүй гэж шийдвэрлэжээ.
О.Цогтгэрэл энэ талаар “АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ цаашдын улс төрийн үйл ажиллагаанд чиглэл өгөх бөгөөд хувь улс төрчийн хувьд “айлын хатавчинд очиж суухгүй” буюу засагт орохгүй сөрөг хүчнээ хийх, ирэх жилүүдэд анхан, дунд, УИХ-ын гээд аль ч түвшинд АН засаглах боломжтой гэж үздэг тул ийн шийдвэр гаргасан болно” гэв.