ОБЕГ: Өнгөрсөн жил үерт автаад нүүлгэсэн айлууд энэ жил буцаад тэр газартаа буучихсан

Өнөөдөр Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Үргэлжлэн орсон борооны улмаас гэр, хашаа байшин, орон сууцны хорооллын зоорины давхруудад ус орсон дуудлага мэдээллүүд нэмэгддэг.
Иймд:
  • Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах,
  • ААН, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
  • Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг НОК-оос анхааруулж байна.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх: 

Яармагийн Биокомбинат орчмын 69 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Яармагийн гүүрээс цааш далан байхгүй. Ноднин ХУД-ын 12-р хороо ялгаагүй усанд автаад, нүүлгэн шилжүүлсэн.

Энхсаран, Оргил сувилал болон айл өрхүүдэд тухайн байршлыг орхиж, хот руу орох мэдэгдлийг өгсөн. Нийт 385 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Өчигдрөөс усны түвшин багассан тул айл өрхүүдийг буцааж оруулсан.

Нийслэлийн зургаан дүүрэгт 2000 орчим айл үерийн аюултай бүсэд байна. Зарим нь газраа өмчлөхөөр, эзэмшихээр авчихсан, зарим нь огт зөвшөөрөлгүй. Мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа нүүх мэдэгдэл өгдөг.

Ноднин үерт автсан 100 гаруй айлыг нүүлгэсэн. Тэрнээс зарим айлууд буцаад тэр байршилдаа ирчихсэн байх жишээний. Энэ асуудал их төвөгтэй, албадан нүүлгэх хууль эрх зүйн орчин байхгүй.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn