Киоск машин ашиглан жолооны үнэмлэхээ өөрөө хэвлэн авах боломжтой боллоо

Жолооны үнэмлэхний өөртөө үйлчлэх киоск машиныг туршиж шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Тодруулбал хоёр машины нэгийг Драгон авто вокзал, нөгөөг Тэнгэр худалдааны төвийн хоёрдугаарт давхарт байрлуулжээ.

Жолооч өөрийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн эсвэл хүчинтэй хугацаа нь дууссан бол энэхүү киокс машинаас хэвлэн авах боломжтой. Та өөрийн цахим үнэмлэх, жолооны үнэмлэх дээрх торгуулиа бүрэн төлсөн байх, И-монголиа дээр баталгаажсан утасны дугаартайгаа ирэх шаардлагатай.

Эх сурвалж: ТЦА

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn