Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:
Нэгдүгээрт, тэнд тэр нам, эвслийн байр гэсэн шошго байгаагүй. Цагдаагийн байгууллага нэгжлэг хийгээгүй, үзлэг явуулсан.
148 иргэн энэ объектод үйл ажиллагаа явуулж байсан. Албан ёсны сурталчилгааны эрх аваагүй, илтэд хуурамч хаяг ашиглан сонгуулийн үйл ажиллагааг сурталчилсан нь тогтоогдсон.
Нэг компьютер дээр 5-7 хуурамч хаяг бий болгосон байсан нь тогтоогдсон.
41985 хүний рд, овог нэр, утасны дугаартай файл олдсон. Энэ хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг хаанаас авахыг тогтоохоор ажиллаж байна.
148 иргэнээс хоёр иргэн нь сонгуулийн ухуулагчаар бүртгэлтэй нь тогтоогдсон.