11 хоногт хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн Д-г сэтгэцийн хувьд эрүүл эсэх зэргийг шалгаж байна

20 настай Д нь 16 настай охины аминд хүрсэн төдийгүй 32 настай эмэгтэйг ч хөнөөж, цогцсыг нь хувцасны шүүгээнд нуусан байжээ.

Хэрэгт холбогдогч Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн хоёр дахь хэсэг, 2.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Тус зүйл анги нь гэмт этгээдийг 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ялтай юм.

Д нь Чингэлтэй дүүргийн оршин суугч бөгөөд СБД-ийн 1-р хороонд зургадугаар сарын 8-нд 32 настай З-г, 20-нд нь ХУД-ийн 2-р хороонд 16 настай Ш-г хөнөөсөн байна.

Хөнөөх болсон шалтгаан, Д нь сэтгэцийн хувьд эрүүл байсан эсэх зэрэг олон нөхцөл байдлыг шалгаж байгаа гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn