2024 он гарснаас хойш 30 мянга гаруй гадаадын иргэн ОХУ-аас хөөгдсөн нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин их байна. ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волкийн хэлснээр, цагдаа нар 100 мянган гадаадын иргэнийг нэвтрүүлэхийг хориглосон нь өмнөх оныхоос 55 хувиар их байна.
“Хууль бус цагаач- 2024” ажиллагааны эхний шатны үр дүнгээр шилжилт хөдөлгөөний чиглэлээр нэг долоо хоногт (зургадугаар сарын 3-наас зургадугаар сарын 9 хүртэл) 50 мянга орчим гэмт хэргийг таслан зогсоосон талаар Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Энэ хугацаанд 9 мянга гаруй гадаадын иргэнийг захиргааны журмаар хөөж, албадан гаргасан байна.
Уг ажиллагааны явцад гадаадын иргэдийг хууль бусаар ажилд оруулсан 6 мянга гаруй шударга бус ажил олгогчийг илрүүлжээ. 11 мянга гаруй гадаадын иргэнийг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон байна. Хууль бус шилжилт хөдөлгөөн зохион байгуулсан, зохиомол шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой 2 мянга гаруй эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж тус газраас онцоллоо. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 150 орчим хүнийг илрүүлжээ.
Төрийн Дум нь ОХУ-д хууль ёсоор оршин суух үндэслэлгүй гадаадын иргэдийг албадан гаргах дэглэм тогтоох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталжээ. 5-р сарын дундуур Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, цагаачдын оршин суух байдалд хяналт тавих чиглэлээр шинэчлэл хийх ажил эхэлснийг зарласан юм. Тус газраас гадаадын иргэдийн ОХУ-д байх хугацааг жилд 90 хоног болгон бууруулах хуулийн төсөл боловсруулжээ.