Туул голын үерлэсэн хэсэгт сэтэрсэн даланг засварлаж байна

 Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол эргээсээ хальж айл өрх, амралт сувиллын газарт байсан 304 иргэн, Налайх дүүрэг 6-р хороо UB 2 амралтын газрын гармаас усанд боогдсон 80 иргэнийг тус тус автомашин болон завиар нүүлгэн шилжүүлж аюулгүй бүсэд гаргасан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт Туул гол үерлэн орсон хэсэгт  сэтэрсэн даланг сэргээн засварлах, лаг хагшаас зөөвөрлөх, шаардлагатай газруудад усыг соруулах халдваргүйжүүлэх, Сэлбэ гол дагуух далан шуудуу хийх ажлуудыг үргэлжлэн зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn