Уржигдар буюу 6-р сарын 21-нд Улаанбаатар хотод 12 цагийн хугацаанд 31 мм буюу түүнээс их хэмжээний бороо орж, аюулт хэмжээнд хүрчээ. Үүнийг мэргэжлийнхэн өнгөрсөн жилийн үерийн нөхцөл байдалтай ижил хэмжээнд орсон бороо гэж дүгнэжээ.Өнгөрсөн жилийн борооноос сургамж авч, голын ай савыг цэвэрлэх, суваг шуудууг хүчитгэх ажил хийсэн тул аюул багатай өнгөрсөн гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын цаг уурч Б.Цогтбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас их хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшиг, аюулт үзэгдлийн давтамж өсч буйн илэрхийлэл юм.