Дундговьд эко клубын чуулган боллоо

Их газрын чулуу БЦГ-н хамгаалалтын захиргаа,  БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” хамтран зургадугаар сарын 16-17-ны өдрүүдэд Дундговь аймгийн 9 сумдын ЕБС-ийн 11 эко клубын нийт 90 гишүүд, 14 багш нарын чуулганыг зохион байгуулжээ.

“Өсвөрийн байгаль хамгаалагчид” чуулга уулзалт, дадлага сургалтын үеэр ЦУНБХТ-ийн сургалтын арга зүйч Д.Цогтбаатар, мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, Б.Сайнбуян, Х.Цэлмүүн нар тогтвортой хөгжлийн боловсрол, экологийн ул мөр, ус, орчны бохирдол, хог хаягдлын асуудлаар оролцооны аргаар өртөөчилсөн сургалт орж, эко клубын хүүхдүүдийн мэдлэгт хувь нэмэр оруулсан байна.

Мөн хүүхдүүдэд мод тарих арга, аргачлалын талаар дадлага сургалт орлоо.

Мөн энэ үеэр ЦУНБХТ-ийн мэргэжилтнүүд тарвага нутагшуулах, тавих ажилд оролцож, мод тарих арга хэмжээнд оролцжээ.

 

 

Эх сурвалж: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn