Томоохон голууд үерийн  түвшинг 5-30 см-ээр даван үерлэж байна

Өнөөдрийн байдлаар   Хариг, Идэр, Хөгшин Орхон, Хэрлэн, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж, Буянт, Ховд голууд үерийн аюултай түвшинд хүрсэн байдалтай байна.

Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 120 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см орчим даван хүчтэй үерлэж байна.

Маргааш Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см, Алтанбулаг орчимд 35 см, Хэрлэн голын эхээр 10-20 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдүүдэд хараа хяналт тавих, голын татам хөвөө болон үерийн аманд суурьшихгүй байх, баталгаатай гарам гүүрээр гарч байх, хот суурин газрын үерийн ус зайлуулах суваг, хоолойн ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтын далангийн бэлэн байдлыг хангах, бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг мэргэжлийн болон орон нутгийн байна.

 

 Эх сурвалж: Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn