Зургадугаар сарын 20-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Вьетнамын нийслэл Ханойд хэвлэлийнхний асуултад хариулжээ.
Тэрбээр “Орос улс дэлхийн аюулгүй байдлын нөхцөл байдлын өөрчлөлтөд анхаарал хандуулж, цөмийн хүчийг ашиглах өөрийн улсын үзэл баримтлалаа өөрчлөх боломжийг судалж байна. Гэвч одоогоор урьдчилан сэргийлэх цөмийн цохилт өгөх шаардлага байхгүй. Оросын зэвсэгт хүчин нөхцөл байдалд гарч болзошгүй аливаа өөрчлөлтөд бэлэн. Оросын цөмийн хүчин үргэлж байлдааны бэлэн байдалд байсаар ирсэн” гэжээ.
Орос, Хойд Солонгосын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ” байгуулсан тухайд тэрээр, “Азийн орнуудад НАТО аюул учруулж байна. Ийм нөхцөл байдалд түнш орнууд аюулгүй байдлын үндсээ хамтран бэхжүүлэх шаардлагатай. Үүнийг маш чухал гэж Орос үзэж байна.
Орос, Хойд Солонгосын хооронд байгуулсан хамтын ажиллагааны шинэ гэрээ нь Өмнөд Солонгосын аюулгүй байдалд заналхийлсэн зүйл биш, Орос-Украины мөргөлдөөнтэй холбоогүй. Зөвхөн Хойд Солонгост халдан довтолсон тохиолдолд л Орос улс Хойд Солонгост цэргийн тусламж үзүүлэх юм” гэжээ.