Оргодол этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан иргэн “О”-г зургадугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Иргэн “О” нь хамтран амьдрагчаа удаа дараа харгис хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан хэргийг үйлдсэн бөгөөд урьд өмнө долоон удаагийн ял шийтгэл эдэлж байжээ.
Түүнийг баривчлах үед дээрх этгээд нь эсэргүүцэл үзүүлж, биедээ зэвсгийн чанартай зүйл буюу хутга авч явсныг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Түүний хамтран амьдрагч “С”-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээ авч ажиллаж байна.