Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна.
- Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, мянгатын уулзвараас “Гэгээнтэн” хотхоны төв зам дагуу 19 рейсээр 114 тонн ус,
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргоос Сонсголон руу эргэх уулзварт 12 рейсээр 120 тонн ус,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт нэг моторт помпоор 2500 тонн ус тус тус соруулсан.
Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг хийж байгаа ажээ.