Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийг сэргээн завсарлаж байна

Соёлын өвийн үндэсний төв, Бүгд найрамдах Турк улсын Гадаад хамтын ажиллагааны агентлаг (ТИКА)-тай хамтран Архангай аймгийн нутаг дэвсгэрт орших улс, аймаг, сумын хамгаалалтад байдаг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад батлагдсан Түрэгийн үеийн эвдрэл гэмтэлтэй хүн чулуун хөшөөг сэргээн завсарлаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Ихтамир сумын нутаг дахь Алтан сандал уулын цогцолбор дурсгал, Цахир сумын нутаг дахь Годрон толгойн хүн чулуун хөшөө, Жаргалант сумын нутаг дахь Хоолтын хүн чулуун хөшөө, Эрдэнэмандал сумын нутаг дахь Их Хануйн цогцолбор дурсгал, Хайрхан сумын нутаг дахь Эмээл толгойн хүн чулуун хөшөө зэрэг дурсгалыг сэргээн завсарлахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn