Саудын Арабт мөргөл үйлдэх үеэр 577 мөргөлчин нас барсан гэж Agence France-Presse (AFP) эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Египетийн 323 иргэн өндөр температурын улмаас амиа алдсан гэж Арабын хоёр дипломат мэдэгдсэн аж. Түгжрэлийн улмаас нэг хүн амь насанд нь аюултай гэмтэл авчээ. Нэмж дурдахад, тус хэвлэлд ярилцлага өгсөн хүмүүсийн мэдээлснээр, 60 орчим нь Йорданы иргэд байжээ.
Хаж бол лалын шашинтнуудын Меккад мөргөл үйлддэг зан үйл юм.
Саудын Арабын Ерөнхий сайд, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман аль Сауд Италид болох “Их 7”-ын дээд хэмжээний уулзалтад хаж үүрэг хүлээсэн учраас оролцохгүй гэж мэдээлсэн аж.